УВС: Цэргийн мэргэжил олгох сургалт явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом политехник коллеж цэргийн мэргэжил олгох
сургалт явуулж эхэллээ.
Тодруулбал, Монгол
Улсын Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” сургалтыг 11 дэх жилдээ
хэрэгжүүлж байгаа бөгөөд тус сургалтыг Улаангом политехникийн коллеж явуулахаар
болж, шалгуур үзүүлэлт хангасан 15 оюутныг элсүүлээд байна.
Сургалтыг
цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр үе шаттайгаар
зохион байгуулна. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт нь 2 багц, 96 цагийн
хичээл орох юм. Хичээл энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн бөгөөд 7 хоног бүрийн бямба, ням гарагт 6 цагаар хоёр сарын турш хичээллэнэ.
Цэргийн
мэргэжил олгох сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын Тоо
бүртгэлийн ахлах офицер Д.Анхбаяр, Улаангом политехникийн коллежийн захирал
Д.Баттогтох нар оролцож, оюутнуудад амжилт хүслээ.