УВС: Увс нуурт анх удаа хээрийн судалгааны ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Увс нуурын экосистем, усны нөөцийн судалгааг илүү нарийвчлан хийх зорилгоор ай савын хэмжээнд анхны хээрийн судалгааны ажлыг эхлүүлээд байна.
Тодруулбал, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран “Увс нуурын атлас” сэдэвт бүтээлийг 2026-2027 онд боловсруулж гаргахаар ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд хээрийн судалгааг дөрөвдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд Увс нуурын дархан цаазат газарт зохион байгуулж байна.
