ДОРНОД: Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн 50 км замын засварын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-03 09:53:15

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Олон жилийн турш эвдрэлтэй байсан Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн 50 км замын засварын ажил эхэллээ.


БНХАУ-ын Шандун мужийн зам гүүрийн компани энэхүү замын ажлыг хийж гүйцэтгэх юм. Өнөөдрөөс хилээр машин техникүүдээ татан авч, тав хоногийн дараа гэхэд түр зам тавихаар ажиллаж байна гэж тус компанийн Монгол дахь төлөөлөгч М.Мөнх-Очир мэдээллээ.


Энэ онд замын 60-70 хувийг хийж гүйцэтгэн, ирэх онд хучилтын ажлаа дуусгаснаар 2027 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Замын бүтээн байгуулалтад 157 хятад иргэн ажиллуулах бөгөөд орон нутгаас нэмж ажиллах хүч авна гэв.


Тус компанийн хувьд дэлхийн 60 гаруй оронд зам гүүрийн бүтээн байгуулалт хийсэн туршлагатай байна. 

Related news