ДОРНОД: Жендэрт суурилсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-01 14:12:36

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг Хүний хөгжлийн бодлогын хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийг хийж байна.


Өнөөдөр “Жендэрийн үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга А.Адилбиш тэргүүтэй баг Дорнод аймагт ажиллаж, жендэрийн салбар хорооны гишүүдтэй уулзалт хийв. Тэрбээр, Дорнод аймаг жендэрт суурилсан олон төсөл хөтөлбөрийг аймгийн бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлж байгааг онцлоод “Энэхүү бодлого тогтвортой хэрэгжвэл, хүний хөгжлийн индексээр улсад тэргүүлэх боломжтой” гэсэн юм.  


Дорнод аймгийн хувьд 2017 онд аймгийн Засаг даргын захирамжаар Жендэрийн салбар хороо байгуулж, жил бүр санхүүжилтийг батлан ИНБ-уудтай хамтран ажиллаж байна. Одоогоор есөн сум жендэрийн дэд салбар хороо байгуулж, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, сумдад жендэрийн асуудал хариуцсан албан хаагчийг томилон ажиллуулж эхэлжээ.


Дорнод аймаг 85 мянган хүн амтай. Үүний 50.1 хувь нь эрэгтэй, 49.9 хувь эмэгтэйчүүд юм. 

Related news