ДОРНОД: Санамсаргүй түүврийн аргаар 40 иргэнийг судалгаанд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-01 11:49:19

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Энэ хүрээнд Дорнод аймагт 120 түүврийн хүрээ ирснээс нэгдүгээр шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар 40 хүнийг хамруулаад байгаа юм. Үүнээс мөн 20 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, Улаанбаатар хотод болох дараагийн шатны судалгаанд хамруулна.


Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу аймгийн Статистикийн хэлтэс дээрх ажлыг зохион байгуулж байна.


Улсын хэмжээнд 1570 иргэнээс мэдээлэл цуглуулах ажил ийнхүү үргэлжилж байгаа юм. 

Related news