ДОРНОД: Маргааш хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Маргааш буюу 3 дугаар сарын 31-нд Дорнод аймгийн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-18 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурахыг УЦУОШТ-өөс анхааруулав.
Олон жилийн дунджаар 4 дүгээр сард 0...+5 градус дулаан байдаг бол энэ жил агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байх төлөвтэй. Харин энэ үеэр 6-10 мм хур тунадас орох буюу ОЖД-ийн орчим байна. Тодруулбал, 4 дүгээр сард агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоног болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД-аас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчимд байна гэв.
Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үед цаг агаар муудаж, салхи шуургатай байх төлөв ажиглагдаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Чойбалсан хот, Матад суманд түймрийн эрсдэл аюултай түвшинд, Халхгол, Цагаан-Овоо, Гурванзагал сумын нутгаар бага зэрэг, бусад нутгаар дунд зэрэг байна.