ДОРНОД: Нийт дуудлага мэдээллийн 86 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-30 17:48:05

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд 241 дуудлага мэдээлэл ирснийг орчноор нь ангилж үзэхэд 86 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байна гэж аймгийн ХГБХХГ-аас мэдээлэв.

Тиймээс тус газраас энэ оныг “Гэр бүлийн боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, төлөвлөгөөт ажлуудыг өрнүүлж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр сургагч багшийн сургалтыг зохион байгуулж байна. Гэр бүлийн боловсролын төвийг шинээр нээж, энэ төвөөр дамжуулан хамтарсан багийн гишүүд, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэж, аймгийн хэмжээнд 45 сургагч багштай болохоор төлөвлөжээ. Мөн ирэх тавдугаар сард “Гэр бүлийн чуулган” зохион байгуулна.

Дорнод аймгийн ХГБХХГ-т Сэтгэл зүйн төвийг нээхэд бэлэн болсон байна. Тус төвөөс цаашид ганцаарчилсан, хосын болон бүлгийн сэтгэл зүйн үйлчилгээг авах боломжтой. 

Related news