ДОРНОД: Хэрлэн голын усны түвшин, урсгалын хурдыг автоматаар хэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хэрлэн голын усны түвшин, урсгалын хурдыг автоматаар хэмжих багаж суурилуулжээ.
Энэхүү багаж нь Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 загвар юм. Нэг удаагийн гар хэмжилтийн үр дүнг багажийн мэдээлэлд оруулснаар гол мөсөн бүрхүүлгүй үед усны түвшин, урсгалын хурдыг автоматаар тооцоолж, төв серверт дамжуулдаг. Ингэснээр үерийн эрсдэлээс шуурхай сэргийлэх боломж бүрдэнэ.
Ноднин намар Дорнод аймгийн УЦУОШТ-ийн дэргэд Чойбалсан хотын агаарын чанарыг хянах суурин автомат станцыг ашиглалтад оруулсан бөгөөд одоо хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг хянаж байна. Өвлийн улирлын зарим өдөр Чойбалсан хотын агаарт нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өндөр гарах тохиолдол ажиглагдаж байгаа юм.