ДОРНОД: Эрүүл мэндийн салбарт 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-29 17:10:36

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын болон орон нутгийн төсвөөр эрүүл мэндийн салбарт 2021-2025 онд 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ хугацаанд эрүүл мэдийн 31 байгууллагын барилгын засвар шинэчлэл, давхардсан тоогоор 100 гаруй байгууллагад тоног төхөөрөмж, 18 байгууллагыг авто машинаар хангажээ. Тухайлбал, улсын төсвийн 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 ортой шинэ эмнэлгийн барилга, 540 м урт асфальт бетон хучилттай авто зам, 1,6 м өргөн явган зам, гэрэлтүүлэг, 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга, Орон нутгийн төсвийн 441 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мянган жаргалан” ӨЭМТ-ийн салбарын барилга, 639 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ягаанцээнэ ӨЭМТ-ийн салбарын барилгыг ашиглалтад оруулж, 13 сумын ЭМТ-д шүдний кабинет байгуулсан байна.  

Мөн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэгт төсөлд анагаахын чиглэлээр 39 оюутан хамруулснаас одоогоор 22 нь төгсөж сум, орон нутагтаа ажиллаж байна

Related news