ДОРНОД: Барилгын салбарт мянга орчим хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-27 22:03:27

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд барилга угсралтын 32, зураг төслийн 7, барилгын материал үйлдвэрлэлийн 10 ААН тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ байгууллагуудад 300 гаруй хүн үндсэн ажилтнаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн гэрээт болон талбайн ажилчдыг тооцвол Дорнод аймгийн барилгын салбарт мянга орчим хүн ажиллаж байна.

Ноднин жил аймгийн хэмжээнд орон сууцны 13 барилга ашиглалтад оруулснаас тав нь төрийн, 8 нь хувийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Тодруулбал, 2025 онд 371 өрх буюу 1500-гаад иргэн 87.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий шинэ орон сууцанд орж, барилгуудын санхүүжилт нь банкны зээлийн эх үүсвэрээр хэрэгжсэн байна. Мөн түрүү онд 2810 м.кв гадна тохижилтын ажил өрнөсөн гэж Барилгачдын холбооноос мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт орон сууцны м.кв 2.7-3.5 сая төгрөгийн үнэтэй байна.   

Related news