ДОРНОД: Уншигчдын дийлэнх нь уран зохиолын ном сонгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-25 14:04:13

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Төв номын сангийн гэрээр ном олгох танхимаар үйлчлүүлэгчдийн 44 хувь нь уран зохиолын ном сонгодог. Тухайлбал, Г.Аюурзанын “Шүгдэн”, Б.Сарантуяагийн “Сайн хаан Бат”, “Самар хатан”, Д.Төрбатын “Хаан төрийн нууц” зэрэг арав гаруй төрлийн ном хамгийн ихээр захиалгад ордог.


Ташрамд дуулгахад энэ онд Дорнод аймгийн Төв номын сангийн 80 жилийн ой тохиож байна. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит тус номын сан 1946 онд аймгийн нийтийн номын сан нэртэйгээр 300-гаад номтой, нэг эрхлэгчийн орон тоотойгоор анх байгуулагдаж байжээ. 2021 онд эртний баримтат өв 2300 гаруй номын нэрийг тодруулж, 320 номыг тусгай дугаартай болгосон байна. Мөн Нийтийн уншлагын танхимаа чөлөөт сонголттой болгож, www.dom.mn цахим номыг санг ажиллуулж, "Ногоон номын сан", "Гэр бүлийн уншлагын танхим"-ыг шинээр нээгээд байгаа юм.


Дорнод аймгийн Төв номын сангийн сан хөмрөгт 200-300 жилийн өмнөх үед хамаарах төвөд болон монгол бичгээр бичсэн эртний 2000 гаруй ном судар бий. Дээрх судар бичгүүдийн дийлэнх нь шашны холбогдолтой бүтээлүүд байдаг.  

Related news