ДОРНОД: М.Икей баатрыг орос, монгол хоёр туслахын хамтаар мөнхөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-25 19:11:48

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Мазимын Икей болон түүний орос, монгол хоёр туслахын шарил байсан газарт 2008 онд хөшөө босгосон байна. Энэхүү хөшөөг 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын санаачилгаар, Баян-Өлгий аймгийн дэмжлэгээр бүтээж, Халх голын хөвөөнд байрлуулжээ.


Халх голын дайны 80 жилийн ойг тохиолдуулан М.Икей баатрын хоёр туслахын нэрийг Батлан хамгаалахын төв архивын баримтад тулгуурлан тогтоосон байна. Монгол туслах нь Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын харьяат, 17 дугаар морьт хорооны 4 дүгээр сумангийн тасгийн дарга З.Цоодол байжээ. Харин орос туслах нь 17 дугаар морьт хорооны сургагч Иванов байсан юм. Тэд 1939 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ширүүн тулалдаанд эрэлхэгээр тулалдаж, 20 гаруй настайдаа амиа алджээ.


Нутгийнхан “Баатрын хөшөө” хэмээн хүндлэн нэрлэдэг энэхүү хөшөө нь Их бурхантын хөндийгөөс урагш гурван километрийн зайд байдаг.

Related news