УВС: Нийгмийн даатгалын сангийн орлого буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-19 14:05:08

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Оны эхний хоёр сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 8.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 25.9 сая төгрөгөөр буурсныг Нийгмийн даатгалын газар мэдээллээ.


Нийгмийн даатгалын сангийн орлого буурахад эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 386.7 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. 


Нийгмийн даатгалын сангаас оны эхний хоёр сард 14.5 мянган хүнд 32.6 тэрбум төгрөг олгосон байна. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжид 57.3 мянган хүн хамрагдаж, 13.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс халамжид хамрагдсан хүний тоо 157 хүнээр, халамжийн сангийн зарцуулалт 4.2 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Related news