ДОРНОД: Энэ хавар 1160 сурагч 12 дугаар анги төгсөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 26 сургууль, 35 цэцэрлэгт 28453 хүүхэд суралцаж байна. Харин 2800 гаруй багш, ажилтан ажиллаж байна гэж БШУГ-аас мэдээлэв. Тэднээс 1160 сурагч 12 дугаар анги төгсөх гэж байна.
Төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мөрөөдлөө мэргэжил болгоё өдөрлөг”-ийг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт дотоодын 14 их, дээд сургууль, БНХАУ, БНСУ, ОХУ-ын их дээд сургуулиудын төлөөлөл оролцож сургалтын хөтөлбөр, элсэлтийн нөхцөл, тэтгэлэгт боломжуудын талаар мэдээлэл өгөх юм.
Сонирхуулахад, Дорнод аймагт МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Политехникийн коллеж үйл ажиллагаагаа явуулдаг. Политехникийн коллеж л гэхэд өнгөрсөн хугацаанд 30 мэргэжлээр 20 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ.