ДОРНОД: Хүн амын 50 хувь нь газраа өмчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-24 17:52:15

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ оны байдлаар Дорнод аймгийн хэмжээнд нийт хүн амын 50 хувь буюу 41305 иргэнд 4580 га газрыг өмчлүүлээд байна.


Ноднин жил 47 байршилд газрын дуудлага худалдааг давхардсан тоогоор 56 удаа зохион байгуулжээ. Үүнээс 20 байршилд ялагч тодруулан 1.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн газар эзэмшигч, ашиглагчийн төлбөрийн 12124 нэгж талбарт нэхэмжлэх үүсгэж ажилласан бол газар өмчлөгч насанд хүрсэн иргэдийн 17190 нэгж талбарт татварын нэхэмжлэх үүсгэсэн гэж Дорнод аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.


Дорнод аймгийн хувьд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг 2022 оноос эхлүүлээд байгаа юм. Одоогоор Матад, Сэргэлэн, Халх гол, Хэрлэн сум энэ ажлыг жил бүр хэсэгчлэн хийж гүйцэтгэж байна. 

Related news