СЭЛЭНГЭ: "Гадаад хэлтэй Сэлэнгэ" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-05 14:31:13

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Гадаад хэлтэй Сэлэнгэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусган ажиллаж байна. 


Хөтөлбөрийн хүрээнд IELTS төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрт 140 гаруй суралцагч шалгалт өгснөөс 15 багш, 20 сурагч тэнцсэн байна.

 

Эдгээр хүмүүсийн IELTS-ийн шалгалтад бэлтгэх сургалтын зардлыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас шийдвэрлэсэн бөгөөд хичээл нэгдүгээр сарын 26-наас эхэлжээ.

 

Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЗДТГ-ын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, Боловсролын газрын дарга С.Тулга нар IELTS сургалтад хамрагдаж байгаа суралцагчдын хичээлийн явцтай танилцжээ.

 

Сургалтыг 100 хувь англи хэлээр явуулж байгаа нь суралцагчдын хэлний түвшинд эерэг нөлөө үзүүлж, англи хэл сурахад дөхөмтэй байна гэдгийг онцолж байв.


IELTS-ийн шалгалт нь 140 улс, 11000 гаруй гадаадын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд дэлхийн топ сургуулиудад тэтгэлгээр суралцах гарц нь болж өгдөг байна.

 

Цаашид аймгийн удирдлагууд энэхүү хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж, суралцагчдад идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. 

Related news