СЭЛЭНГЭ: Хүүхдийн хоолны нэгдсэн цэстэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-21 09:47:23

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ.

 

Аймгийн Боловсролын газраас хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол зүйч, эмч, нярав, ахлах тогоочийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан, нэгдсэн цэсийг боловсруулаар хамтран ажиллаж байна.  

 

Хүүхдийн хоолны нэгдсэн цэстэй болсноор олон давуу тал бий болно гэж үзэж байгаа юм.

- Хүүхдийн нас, онцлогт тохирсон шим тэжээлийн зохистой хэрэгцээ хангагдана.

- Хоолны чанар, аюулгүй байдал сайжирна.

- Сургууль, цэцэрлэгүүдийн хоол үйлдвэрлэлд нэгдсэн стандарт мөрдөгдөнө.

- Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт оновчтой болж, зардлын үр ашиг нэмэгдэнэ.

- Хоолны нэр төрөл, хүртээмж нэмэгдэнэ.

- Хяналт, үнэлгээ хийх боломж сайжирна.

- Тогооч нарын ажлын ачаалал багасна гэх мэт.

 

Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэг, дотуур байр бүр өөрийн боломж, төсөв, ханган нийлүүлэлтэд тулгуурлан хоолны цэсээ боловсруулан ажиллаж байна. Энэ нь хүүхдүүдийн авах шим тэжээлийн хэмжээ жигд бус байх, зарим тохиолдолд шаардлага хангахгүй байх эрсдэлийг дагуулж байгаа юм.

 

Мөн санхүүжилтийн ялгаа, гал тогооны тоног төхөөрөмж, хүний нөөц, хяналтын тогтолцоо сул зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой системийн асуудал хэмээн үзэж дээрх асуудлыг шийдвэрлэх юм..

Related news