Б.Энхчимэг: Хүйтрэл нэмэгдэж байгаа манай оронд хүлэмжийн аж ахуй л хэрэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-24 10:51:08

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2026 оны хаврын эрт ургацын хүнсний ногооны тариалалт Шаамар, Алтанбулаг, Зүүнбүрэн, Мандал сумдад эхлээд байна.

 

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд үйл ажиллагаа эрхэлдэг Т.Ганбаатар, Б.Энхчимэг нарын тариалалтыг сонирхлоо. Өндөр насныхаа тэтгэвэрт гараад л ногоо тарьж, өөрөө өөртөө ажлын байр бий болгож, хөдөлгөөн эрүүл мэнд гэдгийг хоёр биендээ чухалчлах болсон эдний гэр бүл амтат, гашуун чинжүү, броккли, өргөст хэмх, сонгино, сармис, улаан лооль гээд бүх  төрлийн нарийн ногоо тарьдаг байна.

 

Ингээд гэрийн эзэгтэй Б.Энхчимэгтэй ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрт  ургацын ногоогоо хурааж авахад бэлэн болсон харагдана. Танайх чинь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг юм уу?

-Баярлалаа. Тийм шүү. Хамгийн гол хүлэмжийн аж ахуйг яагаад сонгосон бэ гэхээр манай орны уур амьсгал жилээс жилд өөрчлөгдөж, хүйтрэл ихтэй болдог боллоо. Ургац авах боломж хомсхон байна. Тийм учраас манай монголд хүлэмжийн аж ахуй л хэрэг болж байна. Хүлэмжгүй бол ургац авахад маш хүнд бэрхшээлтэй болж байна.

 

Үүнийг төр засаг маань ойлгоод хүлэмж авчирч биднийг хангаж байна. Одоо би хүлэмжиндээ сонгиноо тарьсан байгаа. Ургаж байгааг нь та бүхэн харж байна. Хүлэмжийн ашиг тус энэ шүү дээ. Одоо 10 хоногийн дараагаас борлуулат хийхэд бэлэн болно.

 

-Хичнээн хүлэмжид ногоогоо тарьж байна. Маш олон төрөл байна шүү дээ?

-Би өнөөдөр 15 хүлэмжид ногоо тарьж байна. Хүлэмжиндээ тарих өргөст хэмхээ бойжуулаад бэлэн болгосон. Манайх өнгөрсөн жилийн урагцын баяраар шилдэг хүлэмж үйлдвэрлэгч шагнал авсан. Үүндээ урамшаад, бататгаад гэх үү, энэ жил 1 хүлэмжээс 2 удаагийн ургац авахаар ажиллаж байна.

 

-Саримсаа үрийг нь хаанаас авдаг вэ?

-Би сармисаа “Орхон түшиг” компаниас жил бүр авч тариалдаг. Энэ жил 100 кг сармис авсан. Эднийх монголын хөрсөнд маш сайн ургадаг их чанартай сармис байдаг.

 

-Хүлэмжиндээ утас татаад пилёнк хийгээд их л хөдөлмөр зарцуулсан байна. Тарилалтаа хэрхэн хийж байна?

-Манайх халаалтын системээр өргөс хэмхээ тарьж байгаа. Хүлэмж дотроо тунель хийгээд эрт ургацаа авч байна. Иймэрхүү маягаар жилд 2 удаа ургац авдаг.

 

Энэ хар пилёнк болохоор чийг хамгаална, мөн зэрлэгээс хамгаалж өгдөг. Харин энэ утас нь халдаг утсыг авч хийснээр дулаан хэмд ургац ариун ургалтад нөлөөлж өгдөг.



Related news