ДОРНОД: “Чойбалсан хотын түүх, уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Монгол Улсын ууган их сургуулийг үүсгэн байгуулагч, өрлөг жанжны алдраар нэрлэгдсэн “Чойбалсан хотын түүх, уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ирэх сарын б-ны өдөр болно.
Энэхүү хурлыг Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргалын санаачилгаар ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Хэрлэн сумын ЗДТГ, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Энэ үеэр Монгол Улсын шинжлэх ухааны болон дээд боловсролын байгууллагуудын эрдэмтэн судлаачид Чойбалсан хотын үүсэл хөгжил, түүх соёлтой холбоотой сэдвүүдээр өөрсдийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгааг танилцуулна гэж Хэрлэн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Анх
1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин
номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг барьж байгуулжээ. 1923 онд
Ардын засгийн газрын шийдвэрээр Баянтүмэн Хан-Уулын хошууны төв, 1931 оноос
Баянтүмэн аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Чойбалсан хот
хэмээн нэрлэсэн түүхтэй.