ДОРНОД: Халхгол суманд -35 градус хүйтэн хоножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-14 17:06:45

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Дорнод аймгийн нийт нутгаар -24 -35 градус хүйтэн хоножээ. Хамгийн хүйтэн нь Халхгол суманд -35 градус, хөрсөн дээр -38 -40 градус хүрсэн байна.


Энэ сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 95 хувьд 2-19 см зузаан цастай байгаа юм. Өнөө өглөө УЦУОШТ-ийн ажиглалтын талбайн хэмжилтээр Булган, Баяндун, Хөлөнбуйр сумын нутгаар 0.0 мм, Дашбалбар, Цагаан-Овоо, Гурванзагал, Халхгол сумын нутгаар 10-17 см, бусад нутгаар 2-7 см цастай байна гэж мэдээлэв.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот сумын нийт нутгаар, Сэргэлэн сумын Ар хоолой, Барчин баг, Чойбалсан сумын Хөх нуур, Сүмбэр баг, Баяндун сумын Яргай баг, Цагаан-Овоо сумын Зүрх үлэнт, Хүрээт, Гүнцэнгэлэг багийн нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна. Цаашид цас орох, цасны нягт нэмэгдвэл Халхгол сумын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй.

Related news