УВС: А-80 бензин аймгийн хэмжээнд тасарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-08 15:59:38

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Статистикийн хэлтсээс өргөн хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнэ ханшийг судалж гаргасан байна.

 

Үхрийн мах нэг кг нь 17000 төгрөгөөр борлуулж байгаа нь өмнөх долоо хоногоос 500 төгрөгөөр өсжээ. Харин шингэн сүү 1 л нь дунджаар 4667 төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх долоо хоногоос 166 төгрөгөөр буурчээ.

 

Тэрчлэн нэгдүгээр гурил 3833, хонины мах 16 мянга, ямааны мах 11 мянга, элсэн чихэр 4667, цагаан будаа 4166 төгрөгөөр кг тутам нь дунджаар зарагдаж байгаа нь өмнөх долоо хоногийн үнийн түвшинд байна.

 

АИ-92 бензин 3183, дизель түлш 3807 төгрөгөөр литр тутам нь борлуулж байгаа бөгөөд үнэ нь өмнөх долоо хоногийн түвшинд байгаа аж. Харин А-80 бензин аймгийн хэмжээнд тасарчээ.

Related news