ДОРНОД: Сумдыг 14-20 хоногийн түлшээр хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-ны өдөр УБТЗ-ын харьяа Баянтүмэн тасагт буусан түлшийг сумдад хуваарилж, 14-20 хоногийн нөөцөөр хангахаар ажиллаж байна.
Одоогоор Чойбалсан, Чулуунхороот сумдад түлш хүргэсэн. Өнөөдөр Дашбалбар, Гурванзагал, Баяндун, маргааш Халх гол, Цагаан-Овоо сумыг түлшээр хангана гэж ХХААГ-аас мэдээлэв.
Өнөөдрөөс нийт нутгаар цас орж хүйтрэхийг УЦУОШТ-өөс анхааруулж байна. Энэ үеэр салхи баруун хойноос 5-10 м/сек, зарим нутгаар 12-14 м/сек хүрч ширүүсэн, маргаашаас эхлэн шөнөдөө -27-32 градус, өдөртөө -14-19 градус хүрч хүйтний эрч чангарна.
Цас
орсны дараа Онцгой байдал, УЦУОШТ, ХХААГ-аас томилогдсон бүлэг сумдад ажиллаж, цаг
үеийн нөхцөл байдлыг аймгийн Онцгой комисст танилцуулснаар цаашид авах арга хэмжээг
төлөвлөнө гэв. Одоогоор өвөлжилт хүндэрсэн сумд аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ
малчдадаа хуваарилж байна.