ДОРНОД: Нөмрөг тасын нүүдлийн судалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-07 07:38:04

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын шувуу хамгаалах төв олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд орсон нөмрөг тасын нүүдлийн судалгааг хийж байна.


Судалгаанд хамрагдсан залуу тасууд бүгд БНАСАУ, БНХАУ-ын зааг хилийн бүс төдийгүй хамгийн зүүн хойд талын өвөлжсөн нутаг нь ОХУ-ын зүүн өмнөд хэсэг болох Владивостокийн орчим байжээ. Харин нас бие гүйцсэн тасууд үржлийн нутагтаа буюу Угтамын байгалийн нөөц газрын орчимд үлдэж өвөлждөг байна.


Угтамын байгалийн нөөц газар нь хонин тоодог, нөмрөг тас зэрэг дэлхийд ховор шувуудын үржлийн нутаг юм. Нэн ялангуяа нарс мод үржлийн нөмрөг тасын үүрлэх чухал орчин болдог.


Угтамын БНГ нь нарс, хус, улиас зэрэг холимог ойтой. Томоохон ам, хөндийгөөр нь бүйлээс, бургас зэрэг бут сөөглөг ургамлууд шигүү торлог үүсгэдэг учир олон зүйлийн шувууд үржихэд таатай орчин болдог. Ялангуяа хар хур, дагуур ятуу зэрэг шувуудын үржиж өвөлжих хамгийн тохиромжтой нутаг.  

Related news