ДОРНОД: Цагдаагийн газарт сүүлийн 14 хоногт 141 гомдол мэдээлэл бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Залуус хорооллын замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь хохироосон ноцтой хэрэг гарч, аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна.
Аймгийн Цагдаагийн газарт сүүлийн 14 хоногт 141 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Гомдол мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Тодруулбал, гэмт хэргийн 58, зөрчлийн шинжтэй 83 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 62-ыг нь цагдаагийн алба хаагч эргүүл хяналт хийх үедээ биечлэн илрүүлж арга хэмжээ авчээ.
Гэмт
хэргийг төрлөөр авч үзвэл золгүй байдлаар амиа алдсан таван иргэний хоёр
нь осгосон, малын хулгайн гэмт хэрэг дөрөв, залилангийн гэмт хэрэг 10, цахим орчинд
нэр төрд халдсан дөрөв, хулгайн хэргийн таван гомдол мэдээлэл бүртгэгдэн
шалгагдаж байна.