ДОРНОД: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 65 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-05 16:03:01

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний тархалт их байна.


Өнөөдрийн байдлаар 65 тохиолдол батлагдсан гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. Дээрх тохиолдлуудын 26 нь бүрэн эдгэрсэн бол зургаа нь эмнэлэгт хэвтэж, гэрээр 33 өвчтөн эмчлүүлж байна. Мөн хавьтал болсон 823 иргэн болон сэжигтэй таван тохиолдлыг ажиглаж, шаардлагатай тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулж байгаа юм. 


Насны бүлгээр авч үзвэл, 36 тохиолдол нь 10-14 нас, 13 тохиолдол нь 5-9 нас, таван тохиолдол нь 4 хүртэлх насны хүүхдүүд байна. Харин 25-49 насны зургаан тохиолдол илэрчээ. 


Эрүүл мэндийн байгууллагаас есөн сартай болон хоёр настайд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцинд бүрэн хамруулах нь уг өвчнөөс сэргийлэх гол арга зам гэдгийг зөвлөж байна.   

Related news