УВС: Аймгийн эмэгтэйчүүдийн салбарын тэргүүнээр Б.Эрдэнэсүрэнг улираан сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 5
/МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймгийн салбарын ээлжит чуулган энэ амралтын өдрүүдэд боллоо.
Тус чуулганд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
Б.Оюунгэрэл урилгаар оролцсон бөгөөд энэ үеэр МЭХ-ны Увс аймгийн салбарын удирдлага өнгөрсөн 5 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан болон санхүүгийн тайлангаа тавьсан юм.
Ээлжит чуулганаар
МЭХ-ны Увс аймгийн салбарын тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох сонгууль явагдаж, Б.Эрдэнэсүрэн 93.3 хувийн саналаар улиран
сонгогдлоо.
Мөн тэргүүлэгчид болон
хяналтын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь
нь улиран сонгогдсон юм.
Чуулганд Увс аймгийн 19 сумын эмэгтэйчүүдийн салбарын удирдлага, тэргүүлэгчид зэрэг 300 гаруй төлөөлөгч оролцлоо.