ДОРНОД: Гэрийн хана хийх бургасыг сонгохдоо холтсоор нь шинждэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-04 14:54:10

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Буриад гэрийн ханыг бургасаар хийх бөгөөд дархан хүн хана хийх бургасаа холтсоор нь шинжин сонгодог. Бургас нь дөрвөн төрөлтэй, мөн голтой, голгүй гэхчлэн ялгаатай.

 

Монгол гэрийг дотор нь халх, баяд, дөрвөд, буриад гэж хуваадаг. Гэр нь яс мод, бүрээс гэсэн үндсэн хэсэгтэй. Хана, унь, хаалга, тооныг яс мод хэмээн нэрлэдэг.


Өдгөө Дорнод аймгийн буриад сумдад цөөн тооны мужаан уламжлалт аргаар гэрийн хана хийж байна. Тэд голдуу Онон голоос хана хийх модоо түүнэ. Холтсыг цэвэрлэн чийг нь гартал хатаасны дараа нэг нэгээр нь тусгай бэлдсэн нүхэнд гал түлж утаж бэлтгэдэг байна.

 

Нэг удаад 50-60 бургас түүж, нэг нэгээр нь хатааж бэлтгэдэг. Одоо цагт тэмээний арьс ховордсон учир үхрийн арьсаар ханаа бөхөлдөг болжээ.  

 

Related news