УВС: Шөнөдөө хөрсөн дээрээ -42 хэм хүйтэн хонолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Оны эхний өдрүүдэд Увс аймгийн нийт нутгаар хүйтний эрч улам чангарч байна.
Өчигдөр өдөртөө нийт нутгаар -9-29 хэм, шөнөдөө агаартаа -20-40 хэм, хөрсөндөө -30-42 хэм хүйтэн хоносон байна. Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй, салхины хурд нийт нутгаар дунджаар 0-6м/с байжээ. Хүйтний эрч цаашдаа улам чангарах төлөвтэй байна.
“Хяргас 26 см, Малчин 21 см, Баруунтуруун 16 см, Зүүнговь 13 см, Тэс, Улаангом, Өндөрхангай 9 см, Цагаанхайрхан 7 см, Сагил 5 см, Давст 4 см, Түргэн 3 см, Наранбулаг 2 см, Завхан, Ховд, Зүүнхангай, Өлгий 1 см, Ховд, Өмнөговь 0.5 см цастай байна.
Харин Бөхмөрөн суманд цасан бүрхүүл тогтоогүй байгаа. Улаангом орчмоор багавтар үүлтэй, цас ороогүй. Салхи 1-3м/с байна. Шөнө агаартаа -34.4 хэм, хөрсөндөө -35.3 хэм хүйтэн хонолоо” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн синоптик инженер М.Мөнх-Эрдэнэ ярилаа.