УВС: “Хог хаягдал” төсөл, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-12-31 15:54:39

Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 31 /МОНЦАМЭ/.  Увс аймгийн түүхт 100 жилийн ой тохиосон энэ жил Улаангомын болон сумын төвүүдийн хог хаягдлыг цэгцлэх, оновчтой шийдэл олох зайлшгүй шаардлага оны эхэнд тулгарсан юм.

 

Энэ хүрээнд “Хог хаягдал” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээс гадна аймгийн Засаг даргын албан даалгавар гарч сумдад төвлөрсөн хогийн цэгийг хашаажуулах, камержуулах, хог хаягдлыг цэвэрлэх, түрэх, хумих, булшлах, тэмдэгжүүлэх зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулсан билээ.

 

Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 16 сумын төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдал тархсан талбайн хэмжээ 138.3 гааар буурч 294,8 га болоод байна.

 

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Өмнөговь, Өлгий, Зүүнговь, Улаангом, Тариалан, Давст, Наранбулаг, Хяргас, Сагил сумдад нийтдээ 27553 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулж байна.


Related news