УВС: Хил давж ирсэн баавгайг барьж Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүргэж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 30
/МОНЦАМЭ/. Аймгийн
Байгаль орчны газрын энэ оны онцлох нэг ажил нь өнгөрөгч сард Тэс сумын Ханжит багт ОХУ-ын талаас хил даван ирсэн хүрэн баавгайг барьж, Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн
хамгаалалтын захиргаанд хүргэж өгсөн байна.
Баавгайг барихаар томилогдсон баг 20 гаруй хоног тууштай ажилласны үр дүнд 2025
оны 11 дүгээр сарын 28-нд Тэс сумын Тооромт хэмээх газар байршуулсан амьтан баригч торонд баавгайг амьдаар нь барьж чадсан аж.
Энэ үеэр
мэргэжлийн малын эмч унтуулга хийж, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн,
дата мэдээлэл цуглуулж ажиллажээ. Улмаар
хүрэн баавгайг
тээвэрлэн Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын
захиргаанд хүлээлгэн өгч, тэндээ өвөлжиж, тохиромжтой хугацаанд байгальд нь
тавихаар
болжээ.
Энэхүү ажлыг зохион байгуулснаар Увс аймгийн БОГ-ын хамт олон арвин туршлага хуримтлуулж, цаашид манай орны энэ чиглэлийн хамгааллын ажилд үнэтэй хувь нэмэр оруулах аж.
