ДОРНОД: Чойбалсан хотын агаар бага бохирдолтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-26 18:22:24

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өчигдрийн 19.00-00.00 цагийн хооронд Чойбалсан хотын агаарын чанарыг хэмжихэд тоосонцрын агууламж бохирдолтой, өнөө өглөөний байдлаар бага бохирдолтой гарсан гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. Харин азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламжууд цэвэр байсан байна.


Чойбалсан хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг суурин автомат станцаар хянаж байгаа юм.


Ноднин өвөл УЦУОШТ-өөс Чойбалсан хотын агаарын чанарт хяналт шинжилгээг тогтмол хийж байсан. Тухайн үед хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ стандартаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй боловч зарим өдөр нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өндөр гарч байжээ.


Сонирхуулахад, уржнан жилийн өвөл агаарын температур -30 градус байсан бол ноднин өвөл -6.2 градусаар дулаан байсан байна.  

Related news