ТӨВ: Орос хэл, соёлын бүсийн баяр Зуунмод суманд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны 65 дахь өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский дом, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл хамтран 2025 оны 11 дүгээр сарын 15-нд Зуунмод суманд “Орос хэл, соёлын бүсийн баяр”-ыг зохион байгуулна.
Тус баяраар “Та Орос улс, орос хэлийг хэр сайн мэдэх вэ?” интерактив асуулт хариултын тэмцээн, төгсөх ангийн сурагчдын дунд математик, хими, орос хэлний хичээлүүдээр “Хувийн ажиллагаа” сэдэвт шалгалт авах, орос хэлний багш нарын дунд дугуй ширээний уулзалт хийх, ОХУ, ЗХУ-д сургууль төгссөн төгсөгчид, орос хэлний багш нарын уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү баярт Төв аймаг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, орос хэлний багш нар оролцох бөгөөд дээрх үйл ажиллагаануудад оролцож, шилдгүүдээ шалгаруулж олон боломжийн эзэд болох юм.
Түүнчлэн Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны 65 дахь өдрийн хүрээнд Улаанбаатар дахь Русский домын орос хэлний арга зүйч Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад Оросын их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжийн тухай мэдээлэл өгнө.
Мөн ерөнхий боловсролын I сургуулийн Орос хэлний төвтэй
танилцаж, “Баярлалаа, эх орон минь” баримтат киног хүүхэд, залуучуудад үзүүлэх
юм.
Ulaanbaatar