Булган аймгийн лого бий боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-15 20:40:09

Булган аймгийн түүхт 80 жилийн ой угтсан ажлуудаас аймгийн логог хийх уралдаан дүнгээ гаргалаа. Тус уралдаан цөөн хоногийн хугацаатай явагдсан юм.

Аймгийн хэмжээнд нийт 9 оролцогч оролцсон нь олныг хамарч чадаагүйг харуулж байна. Тус 9 оролцогчоос аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Ж.Орхонтуулын зохиомжилсон лого шалгарлаа.

Энэхүү логог аймгийн гэх тодотголтой зүйлс дээр хэвлэн гаргах, цаашид өөрийн аймгийн үндсэн тэмдэг болгох юм.

                                                                                                                  П.Батням

Related news