Дундговийн шигшээ баг мөнгөн медаль зүүлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн Л. Аюурзанын нэрэмжит Өсвөр үеийн U-16 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн хөвгүүдийн баг мөнгөн медаль зүүлээ. Тэд тэмцээний аваргын төлөө Багануур дүүргийн багтай тогложээ.
Дундговь аймгийн хувьд "United Wold Game" олон улсын хүүхдийн спортын наадмын хүрэл медальт М. Пүрэвхүү, шилдэг холбон тоглогч Х. Дашравдан нараар ахлуулсан, улсын аварга шалгаруулах тэмцээний 3 алт, 3 мөнгөн медальт сагсан бөмбөгийн шигшээ багтай. Энэ баг ийнхүү дөрөв дэхь мөнгөн медалиа зүүж, амжилтаа арвижууллаа.
Багийн дасгалжуулагч О. Буянтогтох мөн гурав дахь удаагаа шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн байна.
T. Отгонтуяа