Тайландын парламентыг тараах хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-03 15:35:36

БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 3 /Xinhua/. Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пхумтам Вечаячай Төлөөлөгчдийн танхимыг тараах албан ёсны хүсэлтийг эзэн хаан Маха Вачиралонгкорнд хүргүүлсэн тухай тус улсын хэвлэлүүд эрх баригч намын өндөр албан тушаалтныг эш татан мэдээлжээ.


“П.Вечаячай парламентын доод танхимыг тараах хүсэлт гаргахын тулд холбогдох алхмуудыг хийсэн” гэж “Тайландын төлөө” намын ерөнхий нарийн бичгийн дарга Соравонг Тиентхонг мэдэгдсэнийг Тайландын Үндэсний өргөн нэвтрүүлгийн алба уламжилсан байна.


Сөрөг хүчний гол нам болох “Ардын нам” парламентын санал хураалтыг угтан Ерөнхий сайдын албан тушаалд “Тай үндэстний бахархал” намаас нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ зарласны дараа дээрх шийдвэрийг гаргажээ.

Related news