Алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 3 /BBC/. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед эрэлт нь өндөр хэвээр байгаа алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тодруулбал, мягмар
гаргийн эхээр унц алтны үнэ 3508.50 ам.долларт хүрснээр энэ он гарсаар үнэ нь ойролцоогоор гуравны нэгээр өсөөд байна.
Энэхүү үнэт металлыг эдийн засгийн тодорхойгүй байдлын үед
хөрөнгө оруулагчид илүү
найдвартай хөрөнгө гэж үздэг бөгөөд энэ оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трамп дэлхийн зах зээлийг
донсолгосон өргөн хүрээний татвар ногдуулах шийдвэрийг зарласнаас хойш үнэ нь өссөөр байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулна гэсэн таамаглал мөн алтны үнийг өсөхөд
нөлөөлсөн байна.
“BullionVault” платформын судалгаа хариуцсан захирал Адриан Эш “BBC” телевизэд мэдээлэхдээ, сүүлийн хэдэн сарын хугацаанд гарсан алтны үнийн өсөлт нь Д.Трампаас, геополитик, дэлхийн
худалдаатай холбоотой түүний шийдвэрүүдээс
ихээхэн шалтгаалсан гэлээ.
Мөн алтны үнийг өсөхөд
нөлөөлдөг өөр нэгэн
хүчин зүйл болох АНУ-ын Төв
банкны үүрэг гүйцэтгэдэг Холбооны
нөөцийн сангийн /ХНС/ хараат
бус байдалтай холбоотой асуудал
үүссэнийг шинжээчид онцолж байна. Д.Трамп ХНС-гийн
дарга Жером Пауэллыг бодлогын хүүг
бууруулахгүй байна хэмээн удаа дараа буруутгаж, саяхан тус сангийн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг
Лиза Күүкийг огцруулахыг оролдсон
юм.
“Hargreaves
Lansdown” компанийн шинжээч
Деррен Натаны хэлснээр, ХНС-гийн
хараат бус байдлыг алдагдуулах Д.Трампын
оролдлого нь хөрөнгө
оруулагчдыг алт зэрэг аюулгүй актив хөрөнгийг илүүтэй сонирхоход хүргэж байгаа ажээ.
Даваа гарагт Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “хэрвээ Трамп ХНС-гийн хараат бус байдлыг алдагдуулах юм бол
энэ нь дэлхийн эдийн засагт маш ноцтой аюул учруулна” гэдгийг анхааруулсан байна.