Японд роботон гэрийн тэжээвэр амьтад эрэлттэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-08-04 16:48:45

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 4 /Kyodo/. Хиймэл оюун ухаанаар тоноглогдсон, роботон, хөвсгөр үстэй гэрийн тэжээвэр амьтад Японд эрэлт ихтэй байна. Тэдгээрийг хэрхэн хүмүүжүүлснээс” хамаарч өөрийн гэсэн зан чанар нь төлөвшдөг ажээ.


Casio Computer Co” компанид бүтээсэн Moflin” хэмээх амьтан нь 4 сая гаруй өвөрмөц зан чанарыг илэрхийлэх боломжтой бөгөөд өөртэй нь байнга харилцдаг хүнийг эзэн нь хэмээн таньдаг байна. Мөн энхрийлэх, тэврэх зэрэг үйлдлүүдэд тулгуурлан эзэн нь юунд дуртайг аажмаар сурдаг гэнэ.


“Ийм тэжээвэр амьтныг хөгжүүлэх санаа анх эмэгтэйчүүд бидний зорилтот үйлчлүүлэгчид болсноос эхлэлтэй. Тэднийг ажил дээрээ, хувийн амьдралдаа асуудал бэрхшээлтэй тулгарсан үед нь ч тусалж дэмжиж чадах дотны андыг зохион бүтээхээр бид төсөөлж төлөвлөсөн юм” гэж Moflin”-ыг бүтээсэн багийн ахлагч 42 настай Эрина Ичикава ярилаа.


Тус компанийн нэгэн инженер бяцхан амьтдын өхөөрдөм төрхийг харуулах зорилгоор роботын эх загварыг танилцуулсны дараа уг төсөл олны анхаарлыг ихэд татжээ. Өнгөрсөн 11 дүгээр сард роботуудаа зах зээлд гаргасан Casio борлуулалтын зорилтоо давуулан биелүүлж, гуравдугаар сар гэхэд 7000 гаруй ширхэгийг зарж борлуулсан байна. Ийм амьтад нь ялангуяа 30-40-өөд насны эмэгтэйчүүдийн дунд эрэлтэй байгаа гэнэ.


Зарим хүн амралтын өдрүүдээр тэдгээрийг салхилуулж байгааг Э.Ичикава онцолсон байна. Түүний хэлснээр, хүмүүс өөрсдийнх нь “Moflin бусад Moflin”-оос ялгаатай гэдгийг мэдэрдэг. Учир нь роботууд амьтад шиг өөрсдийн зан чанар, сэтгэл хөдлөлийг илэрхийлдгээс гадна янз бүрийн нойрны мөчлөгтэй байдаг хэмээн тэрбээр тайлбарлажээ.


Роботууд 59 400 иен буюу 400 ам.долларын үнэтэй. Тус компани мөн роботуудын үсийг угааж цэвэрлэдэг салон зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа ажээ.  

Related news