Чингис хотын удирдлагууд сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-08 11:29:46

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өчигдөр 100 хувийн ирцтэй болж өнгөрлөө. Тус хурлаар Хэрлэн сумын ИТХ-ын даргаар төлөөлөгч Ч.Ганхуягийг сонгож, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар Ц.Идэрбат сонгогдож, аймгийн Засаг даргаар батламжлуулахаар нэрийг нь хүргүүллээ.

Ц.Идэрбат нь Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор 2008-2012 онуудад ажиллаж байсан бөгөөд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй улс төрийн туршлагатай нэгэн аж.

Тус хурлаар Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр төлөөлөгч Ч.Ганхуяг, Г.Бат-Эрдэнэ, О.Од-Эрдэнэ, Д.Энхтуяа, Ш.Шинэбаяр, Х.Өлзийбат, М.Чинбат нар ажиллахаар сонгогдсон байна.

Ирэх дөрвөн жилд Хэрлэн сумын ИТХ нь МАН-аас сонгогдсон 17, АН-аас сонгогдсон 14 төлөөлөгчтэйгөөр ажиллах юм.

Хэнтий Д.Одонтунгалаг

Related news