ТӨВ: Уран зургийн уралдаанд 50 хүүхэд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-06-12 18:01:38

Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ” төслийн хүрээнд 6 дугаар сарын 12-нд “Байгаль орчноо хайрлая” уран зургийн уралдаан зохион байгуулж, 10-18 насны 50 хүүхэд оролцжээ.


Тус уралдааныг аймгийн музей болон БНСУ-ын KOЙКА олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Гү Донг Квантай хамтран хэрэгжүүлсэн юм.


Төв аймгийн Музейн мэргэжилтэн С.Сувдаас тодруулахад, Энэхүү уралдааныг иргэд, хүүхэд залууст хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр байгальд нөлөөлж буй сөрөг үзэгдлийг таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдлыг уран зургаар үзүүлэх, тэдний байгаль орчны мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа зохион байгууллаа. Уралдааны онцлог нь оролцогчид бэлтгэсэн байршилд ирж, тодорхой хугацаанд зураг зурж оролцсон нь байв.


Энэхүү уралдаанд оролцсон оролцогчдын 50 бүтээлийг Манзушир дахь Байгалийн музейн гадна байрлах Арт хананд тавих бөгөөд 6 бүтээлийг шалгаруулж урамшуулсан гэв.


Тэргүүн байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн 4ж ангийн сурагч М.Ариун-Уянга, дэд байрт Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Г.Оюу-Эрдэнэ, Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Т.Мөнгөншагай нар шалгарсан байна.


Гутгаар байрт Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Б.Идэрмөнх, Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Э.Хулан, Төв аймгийн 4-р сургуулийн 8 ангийн сурагч Б.Мөнх-Уянга нар тус тус шалгарчээ.



 

Related news