ТӨВ: Номын баяраар анги хамт олон, найз нөхдөөрөө өртөөчилсөн аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-26 09:08:44

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангийн гадна талбайд 38 дахь удаагийн Номын баярыг өнөөдөр зохион байгуулж, 300 гаруй хүүхэд багачууд, сурагчид оролцлоо. 


Номын баярын хүрээнд "Миний нутаг" шүлгийн уншлагын уралдаан, хуучин ном солилцоо, шинэ номын худалдаа, уран бичвэр, асуулт хариултын тэмцээн зэргийг зохион байгуулсан юм. 


Төв аймгийн Нийтийн номын сангийн захирал Ө.Нямбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийн хүрээнд номын баяраа өнөөдөр тэмдэглэж байна. Номын баярын зорилго нь нийтийн уншлагын соёлыг дэмжих, номын сангийн өв санг баяжуулах, хүүхэд, залуусын боловсролд тэмүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх юм. 


Энэ удаагийн баярын онцлог нь анги хамт олон, найз нөхдөөрөө өртөөчилсөн аялал хийх, уншигчид өөрсдийн уншиж судалсан номоо солилцох, борлуулах, мөн өөрсдийн хүссэн загвараар номын хавчуурга хийлээ. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын хүүхэд багачуудад шагайн наадгайг зааж, монгол гэрийг барих, буулгах хичээлийг сонирхууллаа. 


Мөн жил бүрийн номын баярт хүүхдийн ном эрэлт ихтэй байдаг бол энэ жил хүүхдийн номоос гадна, зохиолч Х.Дуламсүрэнгийн "Хүсэл хяслын заагт" ном эрэлт ихтэй байгааг албаныхан хэлэв.





Related news