Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-22 09:26:44

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж засна.


Зам засварыг өнөөдөр 23:00 цагаас энэ сарын 26-ны 6:00 цагийн хооронд хааж хийх юм. Авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх бөгөөд засвар хийх үеэр  жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөжээ. 





Related news