ХӨВСГӨЛ: Дулааны станцыг 21 МВт-аар өргөтгөх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-28 13:32:13

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дулааны станцыг 21 МВт-аар өргөтгөх ажил эхэллээ.


Дулааны станцын өргөтгөл барьснаар Мөрөн сумын иргэдийн ая тухтай амьдрах, хот болон тэлж хөгжих нөхцөл бүрдэнэ.

Хөвсгөл Дулааны станц нь Мөрөн сумын 2813 өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг.


Тус компани 34,8 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай боловч 2813 хэрэглэгчийг хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар ажиллаж байсан юм.




Тодруулбал, хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.


Мөн цаг агаар хүйтэрсэн, ачаалал хэтэрсэн зэргээс шалтгаалан орон сууц, албан байгууллагын халаалт стандартад хүрэхгүй байгаа асуудал гарч байсан юм.


Өргөтгөлийн ажлыг "Мэз" ХХК гүйцэтгэж,  энэ оны 11 дүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй  ажиллаж байна.

  

 

Related news