Чингис хотын захирагч “Чингис хотын хүндэт иргэн” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ“Чингис хотын хүндэт иргэн” цолоор Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд шагнуулжээ.
Хэнтий аймгийн төв Чингис хотын дээд шагнал болох энэхүү цолоор өмнө нь тус хотын дарга асан Ц.Балдандорж, Г.Гомбодорж, “Буудайн цацал” ХХК-ийн дарга, Хэрлэн сумын ИТХ-ын дарга асан Б.Нэргүй нар шагнуулж байжээ.
Чингис хотын бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хүндтэй гавьяа байгуулсан, хотын нэр хүндийг өөрийн орны болоод олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн Монгол Улсын болоод гадаадын иргэнийг “Чингис хотын хүндэт иргэн” цолоор шагнадаг журамтай аж.
Чингис хотын хүндэт иргэн нь хотын нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих, эрүүл мэндийн үзлэг, НААҮйлчилгээ /үсчин, халуун ус гэх мэт/-нд оочир дараалалгүй үйлчлүүлэх, үндэсний их баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт хүндэтгэлийн суудалд суух, жил бүрийн үндэсний баяр наадмаар хотын захирагчийн гарын бэлэг, мөнгөн урамшуулал хүртэх тус тус эрхтэй байдаг юм байна.
Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016.10.26-ны өдрийн 36 тоот тогтоолын дагуу ийнхүү Чингис хотын захирагч Чингис хотын дөрөв дэх хүндэт иргэн болжээ.
Хэнтий Д.Одонтунгалаг