МАН-д өндөр итгэл, хариуцлага хүлээлгэсэнд сонгогчдод талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-21 16:42:54

Орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн нийт сонгогчдын 76,6 хувь нь сонгуульд оролцож, 13 сум, 90 багийн бүгдэд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулав.

Тус аймгийн МАН-ын сонгуулийн штабын дарга, аймгийн Засаг дарга А.Гылымхан нийт сонгогчдод хандсан баярын мэндчилгээндээ энэ оны бүх сонгуульд МАН-д өндөр итгэл, хариуцлага хүлээлгэсэн олон түмэндээ талархсанаа илэрхийлээд, нийт сонгогдсон хүмүүс уг итгэлийг үл хөсөрдүүлэн, авъяас чадвар, боломж бүхнээ дайчлан, аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө өнөөдрөөс эхлээд чин сэтгэлээсээ махран зүтгэхийг анхаарууллаа.

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан байдлаар тус аймагт Монгол Ардын Нам 238 суудал, Ардчилсан Нам 76, МАХН 2, бие даагч 13 суудал авчээ.

Сонгуулийн  дүн мэдээг сум сумаар нь авч үзвэл: Өлгий сум 31 мандатын МАН-26, АН-5, Алтай сум 21 мандатын МАН-10, АН-5, МАХН-2, Бие даагч-4, Алтанцөгц сум 21 мандатын МАН-12, АН-8, Бие даагч-1, Баяннуур сум 27 мандатын МАН-26, АН-1, Булган сум 27 мандатын МАН-21, АН-6, Буянт сум 21 мандатын МАН-10, АН-5, Бие даагч-6,  Бугат сум 21 мандатын МАН-12, АН-8, Бие даагч-1, Дэлүүн сум 27 мандатын МАН-19, АН-7, Бие даагч-1, Сагсай сум 27 мандатын МАН-20, АН-7, Улаанхус сум 27 мандатын МАН-25, АН-2, Ногооннуур сум 27 мандатын МАН-20, АН-7, Толбо сум 21 мандатын МАН-15, АН-6, Цэнгэл сум 31 мандатын МАН-22, АН-9 суудал авчээ.

Ш.Айзаря

Related news