СЭЛЭНГЭ: Сүрьеэ өвчний 69 шинэ тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ЭМГ, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран Сайхан,
Орхон, Сант, Баруунбүрэн, Номгон чиглэлд “Сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг,
сургалт”-ыг зохион байгуулж байна.
Тус аймагт 9 дүгээр сарын байдлаар сүрьеэ өвчний шинэ тохиолдол 69
бүртгэгджээ.
Энэ нь өмнөх
оны мөн үетэй харьцуулахад 0.4-өөр буурсан хэдий ч хүндрэл нас баралтын тоо
өндөр хэвээр байна гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна.
Иймд Эрүүл
мэндийн сайдын тушаал, журам, заавар, аймгийн ИТХ-ын тогтоол,
“Сүрьеэгүй Сэлэнгэ-2” арга хэмжээ болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг
үндэслэн орон нутагт эрт илрүүлэх үзлэг, сүрьеэ өвчний хяналт сэргийлэлтийн
арга хэмжээг ийн зохион байгуулж байна.
Үзлэгийн
багт аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн зохицуулагч эмч И.Ундармаа,
Сүрьеэгийн эмч Д.Дэлгэрцэцэг, Г.Анхмаа, аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн мэргэжилтэн
С.Азжаргал, Т.Мягмарцэнд мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансерийн
сувилагч Д.Наранцэцэг, Хяналтын багийн ахлагчаар ЭМГ-ын дарга Ж.Од, багийн
гишүүнээр Э.Мөнхсүлд нар тус тус ажиллаж байна.
Үзлэг,
хяналтыг энэ сарын 27-ны өдөр хуваарийн дагуу Сайхан сумаас эхэллээ.
Цаашид Сэлэнгэ аймгийн баруун бүс болох Орхон, Сант, Баруунбүрэн сум, Номгон тосгонд 11 дүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм.




