Архи согтууруулах ундааны хаяг шошгонд шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-16 14:37:46

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Цагдаагийн газартай хамтран аймгийн төвийн хүнсний дэлгүүрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтанд 20 гаруй хүнсний дэлгүүр болон Тирлик зах хамрагдлаа. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд “АПУ” ХК, “Жем интернешнл” ХХК, “М-Си-Эс” ХХК, “Спирт бал бурам” ХК зэрэг дөрвөн үйлдвэрийн 15-20 нэр төрлийн архи, пиво болон импортын дарс, вино, архи согтууруулах ундааг худалдан борлуулж байсан ба худалдаа үйлчилгээний газрууд архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилттай байсан хаяг шошготой холбоотой зөрчил илрээгүй. Шалгалтын явцад таван төрлийн 194 ширхэг 371 600 төгрөгийн хэрэглэх хугацаа дууссан согтууруулах ундааг хураан авч зөрчил гаргасан ААН, иргэдэд хариуцлага тооцож ажилласан байна.
Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд гар дээрээс болон зөвшөөрөлгүй цэгээс хаяг шошгын зөрчилтэй, шинжилгээ дүгнэлтгүй архи согтууруулах ундаа болон хүнсний бусад бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх, аливаа эрсдэлд өртөхгүй байхыг зөвлөж байна.

Ш.Айзаря

 

Related news