Дэлхийн стандартын өдрөөр сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-15 17:45:19

Хөвсгөл  аймгийн Засаг даргын тамгын газар, Стандартчлал хэмжил зүйн хэлтэс хамтран Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан 2 өдрийн сургалтыг шаталсан байдлаар зохион байгуулав.

Сургалтаар аймгийн Засаг даргын тамгын газрын ажилчдад  ISO 9001 стандартын тухай вакумжуулсан сургалт явуулж төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох, чанарыг сайжруулах талаар мэдээлэл өгчээ. Тус аймаг Монгол Улсын хэмжээнд анх удаагаа “Стандарттай Хөвсгөл” хөтөлбөрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан 3 дахь жилдээ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чанар дээшилж иргэдийн дунд чанар стандартын ойлголт дээшилж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Related news