УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш 11.00 цагт Төрийн ордны А танхим буюу "Их эзэн Чингис хаан"-ы танхимд мэдээлэл хийх болжээ.
Тус намын бүлгээс Хамтын тэтгэвэр болон Засгийн газрын 100 хоногийн талаар байр сууриа илэрхийлэх аж. Мөн бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн сонгууль, сонгогчдын бүртгэлийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.
УИХ-ын Намрын чуулган эхэлснээс хойш АН-ын бүлэг 10 дугаар сарын 3-ны даваа гарагт нэг удаа хуралдаж, энэ долоо хоногийн хуваарьт хуралдаанаа цуцлаад байгаа юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ