УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-11 16:20:09

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүс  өнөөдөр /2016.10.11/ Төв аймагт ажиллаж байна. 

УИХ-ын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд угтан авсан бөгөөд аймгийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм. 

УИХ-ын дарга Төв аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, УИХ-ын үйл ажиллагаа, анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулан, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Related news