Барут хот Мөрөнд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-11 11:02:04

Холбооны Бүгд найрамдах Герман улсын Барут Хөвсөгл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин, Онцгой байдлын газарт гал унтраах автомашин, сургуулиудад ус цэвэршүүлэгч гээд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн өнгөрсөн 3 сард “Бидний ус, цэвэр ба бохир усны мэдлэгийг иргэдэд түгээх төслийг амжилттай хэрэгжүүлж төслийн хаалтыг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд зохион байгуулав. Төслийн хүрээнд 2 усны инженерийг Герман улсад сургалтанд хамруулж, иргэдэд усны мэдлэгийг нэмэгдүүлэх талаар сургалт сурталчилгаа явуулжээ. Төслийн хаалтын үеэр төрийн байгууллага болон сургуулийн сурагчдын дунд усны мэдлэгийг сорих уралдаан, тэмцээн зохион байгуулж Хөвсгөл нууурыг бохирдолоос хамгаалах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хөвсгөл  аймгийн Мөрөн сум Холбооны Бүгд найрамдах Герман улсын Барут хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаас хойш 5 жил болж байна.

Б.Гантуяа 

Related news